• Өнөөдөр 2024-05-04

А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021-01-26,   578

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Нэгдүгээр сарын 25-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, авто лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид  12039 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар илэрсэн хүмүүс Улаанбаатар хотын кластер өвчлөлийн ойрын хавьтал. Бүртгэгдсэн тохиолдлын хоёр нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилтан байна. Бусад нь кластер голомтоос гарсан тохиолдлууд байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн батлагдсан тохиолдол 1151 боллоо. Өчигдөр 42 хүн эмчлэгдэн гарсан. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1656 байна. Үүнээс 1211 хүн эдгэрсэн. Харин Улаанбаатар хотод 432 хүн эмчлэгдэж байгаа. Үүнээс маш хүнд нэг, хүнд хоёр, хүндэвтэр 45, хөнгөн 384 хүн эмчлэгдэж байна" гэв.

А.АМБАСЭЛМАА: Коронавирусийн 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188