Нийт хүн амынхаа 10 хувийг хамгийн богино хугацаанд вакцинжуулсан Израил Улс 16-18 насны иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлэв. Тус улсын Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “16-18 насны иргэд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгөөр вакцинжуулалтад хамрагдаж, элсэлтийн шалгалтдаа бэлдэх боломжтой” хэмээсэн юм.
Есөн сая гаруй хүн амтай тус улс өдгөө нийт амынхаа дөрөвний нэгийг вакцинжуулаад байгаа аж. Гэвч АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй “Пфизер” вакцины эхний тунг тариулсан 12 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, тус улсад нийт 596 мянга гаруй коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, 4392 хүн нас баржээ.
Израил Улс 16-18 насны иргэдээ вакцинжуулж эхэллээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |