• Өнөөдөр 2024-04-27

А.АМБАСЭЛМАА: Нэмж 16 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1643 боллоо

2021-01-25,   665

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын лабораториудад 7065 сорьцод шинжилгээ хийснээс 16 хүнээс коронавируст халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнө нь тусгаарлан ажиглах байранд байсан хүмүүсийн хоёр, гурав дахь давтан шинжилгээ болон Баянзүрх дүүргийн II хорооны IV, V, VIII хэсгийн голомтод бүртгэгдсэн өвчлөлүүд байна” гэв.

Ингэснээр манай улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 1643 болж байгаа юм. Үүүнээс 71.1 хувь нь буюу 1169 хүн эмчлэгдээд байна.


А.АМБАСЭЛМАА: Нэмж 16 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1643 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188