• Өнөөдөр 2024-03-29

Коронавируст халдварын шинэ голомт Сүхбаатар дүүрэгт үүслээ

2021-01-23,   1708

Сүхбаатар дүүргийн III хорооны харьяалалтай 24 настай эрэгтэйн Пи Си Ар шинжилгээний хариу эерэг гарч, коронавируст халдвар авсан болох нь өнөөдөр батлагджээ. Ингэснээр тус дүүрэгт халдварын шинэ голомт үүсэж байгаа юм. Одоогоор батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн дүүргүүдээс халдвар илрэх магадлал өндөр байгаа учраас коронавируст халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн

“Монос”, Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанитай холбоотой голомт болон Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн голомт хамгийн идэвхтэй байна. Мөн сүүлийн өдрүүдэд идэвхжсэн голомтод гэр бүлийн хавьтал их байгаа тул тусгаарлах, тухайн орон сууцад тандалт хийх ажлыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн нийслэлийн дүүргүүдээс халдвар илрэх магадлал өндөр байгаа учраас коронавируст халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байна гэдгийг ХӨСҮТ-өөс анхааруулсан билээ.


Коронавируст халдварын шинэ голомт Сүхбаатар дүүрэгт үүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-24 11:16:22
    Зочин: Үхсэн баасаа хийгээд маскаа зүүхгүй гадуур тэнээд золбинтож яваад тусчихдаг байнааа.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188