АНУ-д нэгдүгээр сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид Конгрессын ордонд эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ. Ерөнхийлөгч солигдох үеэр ахин үймээн самуун дэгдэхээс сэргийлэн үндэсний хамгаалагчдыг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр дайчилсан байна.
Гэвч Цагаан ордонг хамгаалж байсан хэдэн зуун цэрэг коронавирусийн халдвар авчээ. Одоогоор халдвар авсан цэргүүдийг Вашингтон хотын буудлуудад тусгаарлаад буй бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар коронавирусийн халдвар авсан цэргүүд Вашингтонд үүрэг гүйцэтгэхээс өмнөх алба хааж байсан газраас халдвар авсан байх магадлалтай гэв. Цэргүүд халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй болон зай муутай давчуу газар байрласан нь олон хүнд халдварлах үндэс болжээ.
Цагаан ордонг хамгаалсан хэдэн зуун цэрэг коронавирусийн халдвар авчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |