Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, ЗӨСҮТ болон орон нутгийн вирус судлалын лабораториудад сүүлийн 24 цагт 15071 иргэнд шинжилгээ хийснээс 19 хүнээс коронавируст халдвар илэрлээ.
“Монос”-той холбоотой таван тохиолдол, Хас банкны нэг, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлагдаад байсан иргэдийн анхан болон хоёр дахь шинжилгээнээс халдвар илэрсэн
Эдгээр тохиолдол нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс 11 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт. “Монос”-той холбоотой таван тохиолдол, Хас банкны нэг, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу тусгаарлагдаад байсан иргэдийн анхан болон хоёр дахь шинжилгээнээс халдвар илэрсэн” гэв. Түүнчлэн “Монос”, Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанитай холбоотой голомт болон Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн голомт хамгийн идэвхтэй байна. Мөн сүүлийн өдрүүдэд идэвхжсэн голомтод гэр бүлийн хавьтал их байгаа тул тусгаарлах, тухайн орон сууцад тандалт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн дүүргүүдээс халдвар илрэх магадлал өндөр байгаа учраас коронавируст халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байна гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээн ярилаа.
А.Амбасэлмаа: "Монос"-ын голомтоос тав, Хас банкны нэг, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, нийт 19 хүнээс коронавирус илэрлээ |
|