• Өнөөдөр 2024-05-17

Вакцин тариулсан 12 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авчээ

2021-01-22,   1221

       Израил Улсад вакцин хийлгэсэн 12 мянга гаруй иргэн коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй “Пфизер” вакцины тунг тариулсан 12 мянга гаруй хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Вакцинжуулалтад хамрагдсан ч коронавирусийн халдвар авсан иргэдийн 69 нь хоёр дахь тунгаа тариулж, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бол үлдсэн хүмүүс ердөө эхний тунгаа тариулаад байжээ.

      Тус улс нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-ноос бүх нийтийн вакцинжуулалтаа эхэлсэн. Улмаар нийт иргэдийнхээ 10 хувийг хамгийн богино хугацаанд вакцинжуулсан анхны орон болсон юм. Одоогоор Израил Улсад нийт 576 мянган иргэн халдвар авч, 4181 хүн нас бараад байна.

 


Вакцин тариулсан 12 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-22 22:20:53
    Н.ЛХАГВАДОРЖ: БАРУУНЫ ОРНУУДЫН ХАМТРАН ХИЙСЭН ГЭХ ЭНЭХҮҮ ВАКЦИН НЬ ЦААД ВИРУСОЛОГИ УГ ҮНДСЭЭРЭЭ ГАЖУУ БӨГӨӨД ЭДҮГЭЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРГҮЙ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЭГЧ ОХУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШИНЭ 3 ВАКЦИНЫ НЭР ХҮНД ДЭЛХИЙ ДАХИНАА ДУУРСАЖ БАЙНА. ОРОСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188