• Өнөөдөр 2024-05-03

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдыг хоёрдогч хавьтлаар бүртгэж, шинжилгээнд хамруулж байна

2021-01-22,   1376

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа учраас ажилчдыг нь хоёрдогч хавьтлаар бүртгэж, шинжилгээнд хамруулж байгаа талаар хэлэв.

Нийслэлийн дүүргүүдээс халдвар илрэх магадлал өндөр байгаа учраас коронавируст халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байна гэдгийг анхаарах нь зүйтэй

Түүнчлэн “Сүүлийн өдрүүдэд идэвхжсэн голомтод гэр бүлийн хавьтал их байгаа тул тусгаарлах, тухайн орон сууцад тандалт хийх ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн дүүргүүдээс халдвар илрэх магадлал өндөр байгаа учраас коронавируст халдвар хаанаас ч хэзээ ч халдахад бэлэн байна гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээн ярилаа.

Мөн Баянзүрх дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанитай холбоотой голомт болон Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд бүртгэгдсэн голомт хамгийн идэвхтэй байна. Тодруулбал, тус байрнаас 20 орчим тохиолдол бүртгэгджээ. Ийм учраас бусад орцны хүмүүсийг шинжилж, тандалт хийх ажиллагаа зохион байгуулж байгаа аж.


Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдыг хоёрдогч хавьтлаар бүртгэж, шинжилгээнд хамруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188