• Өнөөдөр 2024-05-03

"Сонгдо" эмнэлэгт үзүүлэхээр очсон нэг иргэнээс коронавируст халдвар илэрчээ

2021-01-22,   815

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж,  ХӨСҮТ-ийн нэг эмч,  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал долоо, нийт найман хүнээс халдвар илэрсэн талаар хэлсэн. Түүнчлэн "Сонгдо" эмнэлэгт үзүүлэхээр очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сонгдо эмнэлэгт өчигдөр үзүүлэхээр очсон иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан. Иймд сорьцыг ХӨСҮТ рүү шилжүүлж шинжилгээ авахад халдвар авсан нь баталгаажсан. Тэр хүнд үйлчилсэн дөрвөн эмч, ажилтнаас халдвар илрээгүй" гэв.

Өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох нийт 1189, хоёрдогч хавьтал болох 4465 иргэн хяналтанд байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд кластер хэлбэрээр бүртгэгдсэн голомтуудын нийт тохиолдол 1089 болж байна. Харин улсын хэмжээнд нийт 1592 тохиолдол бүртгэгдсэнээс 1097 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар  483 хүн эмчилгээ хийлгэж байна.

 


"Сонгдо" эмнэлэгт үзүүлэхээр очсон нэг иргэнээс коронавируст халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188