• Өнөөдөр 2024-05-03

Хас банкны таван ажилтныг тусгаарлаж, хоёрдогч хавьтал 300 орчим хүнээс шинжилгээ авч байгаа гэв

2021-01-22,   684

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж,  ХӨСҮТ-ийн нэг эмч,  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал долоо, нийт найман хүнээс халдвар илэрсэн талаар хэлсэн.

Мөн Хас банк, Худалдаа хөгжлийн банканд батлагдсан хоёр тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хас банкны таван ажилтныг тусгаарласан. Хоёрдогч хавьтал болох 300 орчим хүний шинжилгээ хийгдэж байна. Харин Худалдаа хөгжлийн банкны тандалт, судалгааны ажил өнөөдрөөс хийгдэж эхэлсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмээ мэдээлэл хийх үеэрээ хэлэв.

Өнгөрсөн хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох нийт 1189 хүн, хоёрдогч хавьтал болох 4465 иргэн хяналтанд байгаа аж. Ингэснээр улсын хэмжээнд кластер хэлбэрээр бүртгэгдсэн голомтуудын нийт тохиолдол 1089 болж байна. Харин улсын хэмжээнд нийт 1592 тохиолдол бүртгэгдсэнээс 1097 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар  483 хүн эмчилгээ хийлгэж байна.

 


Хас банкны таван ажилтныг тусгаарлаж, хоёрдогч хавьтал 300 орчим хүнээс шинжилгээ авч байгаа гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188