• Өнөөдөр 2024-05-03

ШУУРХАЙ: Нийслэлийн ЗДТГ-т хөл хорио тогтоожээ

2021-01-21,   1649

Нийслэлийн ЗДТГ-т хөл хорио тогтоосон байна. Учир нь, нийслэлийн ИТХ-ын ажлын албаны нэгэн эмэгтэйн нөхөр нь коронавирусийн халдвар авсан хүний ойрын хавьтал болох нь тогтоогджээ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-т 17:50 цагаас хойш хүн оруулахгүй, гаргахгүй, дотор нь байсан хүмүүсийг өрөө өрөөнд нь тусгаарласан аж.

Харин Хангарьд ордонд байсан хүмүүсийг гаргасан гэнэ. Мөн нийслэлийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдаас өглөө шинжилгээ авсан бөгөөд одоо шинжилгээний хариуг хүлээж байгаа юм байна.

Нийслэлийн ЗДТГ-т тусгаарлагдаад буй эх сурвалж  “Одоогийн байдлаар хүмүүсийг оруулахгүй, гаргахгүй байна. Шинжилгээний хариу хүлээж байгаа бололтой. Хэрэв тэр эмэгтэй халдвартай нь тогтоогдвол Хангарьд ордонд ч халдвар тархсан байх магадлалтай” гэв.

 


ШУУРХАЙ: Нийслэлийн ЗДТГ-т хөл хорио тогтоожээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188