• Өнөөдөр 2024-05-03

"Өвчтэй ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй"

2021-01-21,   647

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
 
-Өнгөрсөн хугацаанд эмнэлэгт хэвтэж байгаа долоон сартай хөхүүл эх коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Хүүхэд нь зүгээр байна гэсэн. Тухайн эмэгтэй анх шинж тэмдэг илрээгүй эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлгийн үйлчилгээ авах гэж байгаад халдвар авсан байх магадлалтай юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
 
-Одоогийн байдлаар өвчтэй ээжээс нярай хүүхдэд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тухайлбал, ХӨСҮТ-д 2020 оноос хойш 21 эх тусгаарлагдсан. Үүнээс 18 нь “Ковид-19”-тэй холбоотой, хоёр нь ажиглан тусгаарлах байранд байсан. Үүнээс 14 эх амаржсан. Коронавирусийн халдвар авсан дөрвөн ээж манайд амаржсан. Нярай халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Ээжийнх нь дархлаатай холбоотой байж болно. Хоёрдугаарт агаар дуслын замаар халдварладаг өвчин. Халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж, маск зүүсэн учраас халдвар аваагүй байж ч магадгүй.
 
-Цар тахалтай тэмцээд манайх жил орчим болж байна. Одоог хүртэл бид шокын байдалтай байсаар байна. Цар тахлын нөхцөл байдалд  дасан зохицож ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?
 
-Цар тахлын үед шокын байдалтай байгаа нь үнэн. Дэлхий дахинд цар тахал удаан хугацаагаар үргэлжилж байна. Үүнтэй холбоотой дэлхий нийтэд сэтгэл зүйн хямрал гарч байгаа. Энгийн иргэд, эмч нарын дунд ч ийм тохиолдол ажиглагдаж байна. Үүнийг бид цар тахлын стресс гэж нэрлэсэн. Бид ч шокын байдалтай байна. Өвчилсөн хүнээ ялгаварлан гадуурхах, эмч нар сайхан сэтгэл гаргаж байгаад алдаа гаргах, хүнийг хурдан эмчлэх гэж байгаад буруудах явдал ч бий. Дэлхий нийт цар тахалтай зохицон амьдарч байна. Гэхдээ олон хүний амь эрсэдсэн. Харин манайх голомтоо цомхотгох, голомтын хариу арга хэмжээг хохирол багатай даван туулж байгааг тодотгох нь зүйтэй. Бид ядаж вакцинаа хийлгэчихээд дасан зохицож амьдармаар байна.

"Өвчтэй ээжээс нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188