• Өнөөдөр 2024-05-03

ХӨСҮТ-ийн ажилтнаас халдвар илэрчээ

2021-01-21,   909

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн ажилтнаас халдвар илэрсэн талаар хэллээ. Тэрбээр “Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 хүнээс халдвар илэрсний нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна. Бусад нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 13 хүн эдгэрч, гэртээ харьсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 526 хүн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд хоёр, хүнд долоо, хүндэвтэр 55, хөнгөн 462 хүн байгаа. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт таван хүн ажиглалт, тандалтад бий” гэлээ.  

 

 


ХӨСҮТ-ийн ажилтнаас халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188