Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 хүнээс нэмж халдвар илэрсэн бөгөөд бүгд нийслэлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа юм. Түүнчлэн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан гэр бүлээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг НЭМГ-аас тандалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрчээ.
Иймд оршин суугчдын ажилладаг газруудад тандалт хийж байгаа аж. Тэдний дотор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч байсан учраас тус төв дээр халдварын голомтын хариу арга хэмжээг авч ажиллажээ. "Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байгаа" талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
ЭХЭМҮТ-ийн ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн |
|