• Өнөөдөр 2024-04-25

VI бичил хорооллын 19 дүгээр байрны 10 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ

2021-01-20,   645

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны VI бичил хороололд байрлах 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар илэрсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Иймд тус байрыг өчигдөр 17:00 цагийн орчимд хамгаалалтад авч, оршин суугчдыг тусгаарласан юм. 

Энэ талаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга н.Ганхуягаас тодруулахад “Тус байранд амьдардаг залуугаас халдвар илэрсэн юм билээ. Халдвар илэрсэн хүн нь “Монос” эмийн санд ажилладаг байсан гэсэн. Одоогийн байдлаар түүний гэр бүлийнхэн болон давхрынх нь хүмүүсийг тусгаарласан гэсэн” гэсэн бол албаны эх сурвалж "Тус байрны иргэдээс шинжилгээ авахад 10 хүнээс коронавирусийн халдвар илэрч, PCR шинжилгээний хариу эерэг гарсан" гэлээ. 


VI бичил хорооллын 19 дүгээр байрны 10 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188