• Өнөөдөр 2024-04-24

Өргөө амаржих газрын хяналтад байдаг эмэгтэйчүүд өөр эмнэлгээр үйлчлүүлнэ

2021-01-20,   585

Өргөө амаржих газарт коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор өнөөдөр буюу энэ сарын 20-нд тус эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн үзлэгийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд "Гурван гал" эмнэлэг, Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Амгалан амаржих газраар үйлчлүүлнэ. Харин Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд Өргөө амаржих газрын тусгайлан бэлдсэн байранд үзүүлэх аж.

 


Өргөө амаржих газрын хяналтад байдаг эмэгтэйчүүд өөр эмнэлгээр үйлчлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188