• Өнөөдөр 2025-03-15

Хамгаалалтад авсан байранд “МОНОС” эмийн сангийн ажилтан амьдардаг гэв

2021-01-19,   2034

-Баянгол дүүргийн шуурхай штаб: VI бичил хороололд өчигдөр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн-

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны VI бичил хороололд байрлах 19 дүгээр байрны оршин суугчдаас коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, тус байрны 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байж болзошгүй аж. Энэ талаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга н.Ганхуягаас тодруулахад “Тус байранд амьдардаг залуугаас халдвар илэрсэн юм билээ. Халдвар илэрсэн хүн нь “Монос” эмийн санд ажилладаг байсан гэсэн. Одоогийн байдлаар түүний гэр бүлийнхэн болон давхрынх нь хүмүүсийг тусгаарласан гэсэн” гэлээ. 
 
Мөн энэ талаар бид Баянгол дүүргийн шуурхай штабын мэргэжилтнээс тодруулсан юм.
 
- Баянгол дүүргийн VI бичил хороололд байрлах 19 дүгээр байрнаас сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тус байрыг хамгаалалтад авч байна. 13 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн, үнэн үү?
 
-Манай дүүргийн VI бичил хороололд өчигдөр нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Ингээд тандалтын шинжилгээ хийсэн юм билээ. Иргэдээс авсан шинжилгээний хариу болон 19 дүгээр байрыг хамгаалалтад авсан гэх мэдээлэл бидэнд ирээгүй байна.  
 
-Тандалтын шинжилгээг харьяаллын дагуу авч байсан юм уу. Нийт хэчнээн цэг ажиллаж байгаа вэ?
 
-Баянгол дүүрэгт нийт дөрвөн шинжилгээ авах цэг бий. Бүх цэгт харьяалал харгалзахгүй шинжилгээ авч байгаа. Иргэд цагаа аваад шинжилгээгээ өгөх боломжтой.
 
-ЭХЭМҮТ-өөс сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-ЭХЭМҮТ манай дүүрэгт харьяалагддаг. Гэхдээ сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл манайд ирээгүй байна.
 

Хамгаалалтад авсан байранд “МОНОС” эмийн сангийн ажилтан амьдардаг гэв
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188