• Өнөөдөр 2024-04-19

ЕВРОПЫН ХОЛБОО: Ирэх зун гэхэд иргэдийнхээ 70 хувийг ВАКЦИНЖУУЛНА

2021-01-19,   886

       Европын холбооноос вакцинжуулалтын шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Тус төлөвлөгөөний гол зорилго нь ирэх зун гэхэд иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулах аж. Мөн ирэх гуравдугаар сар гэхэд халдварын голомтод ажиллаж буй эрсдэлт бүлгийнхэн болон 80-аас дээш насны эмзэг бүлгийн иргэдийнхээ 80 орчим хувийг вакцинжуулалтад хамруулсан байх ёстой хэмээсэн юм.

        Европын холбооны комисс вакцин үйлдвэрлэгч зургаан компанитай гэрээ байгуулж, 2.3 тэрбум вакцины тун авахаар болсон. Дээрх компаниуд нь гэрээнд заасны дагуу 2022 оны сүүлийн хагаст Европын холбоонд 720 сая вакцины тун нийлүүлснээр гэрээний хугацаа дуусах юм.

 


ЕВРОПЫН ХОЛБОО: Ирэх зун гэхэд иргэдийнхээ 70 хувийг ВАКЦИНЖУУЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188