• Өнөөдөр 2024-05-17

Д.НАРАНГЭРЭЛ: Коронавирус тусаад, эдгэрсэн иргэн зүрх судасны өвчнөөр нас барсан

2021-01-19,   809

ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр ЭРГЭЛТ.МН сайт ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас дараах асуултад хариулт авлаа.  

-Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай иргэн нас барсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг хүн нэгдүгээр сарын 16-нд нас барсан. Гэхдээ энэ хүн коронавирусийн халдвараар бус, зүрхний өвчнөөр нас барсан нь тогтоогдсон. Талийгаачаас гурван удаагийн шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар нь эдгэрсэн байсан гэсэн үг. Энэ нь бусад өвчлөлийн шалтгаанаас болж нас барсан ангилалд орно.  

-Халдвар авсан эмэгтэйг Цэргийн төв эмнэлэгт хүүхэдтэй нь хамт хэвтүүлснээс болж нярай халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөхүүл, нярай хүүхэдтэй хүнд халдвар илэрсэн тохиолдолд хүүхдийг нь хамт тусгаарлахаас аргагүй байдалтай байна. Хэвтэх үед ээжид нь халдвараас сэргийлэх дүрмийг сайтар мөрдөхийг зөвлөж байгаа. Ээж нь өөрөө энэ зөвлөмжийг сайн дагаж, хүүхдээ халдвараас хамгаалах хэрэгтэй. Хөхүүл хүүхэдтэйгээ хамт хэвтэж байгаа хэд хэдэн тохиолдол бий. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа нярайгаас халдвар илрээгүй. Шинжилгээний хариу сөрөг гарсан. 

 


Д.НАРАНГЭРЭЛ: Коронавирус тусаад, эдгэрсэн иргэн зүрх судасны өвчнөөр нас барсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188