• Өнөөдөр 2024-05-17

А.АМБАСЭЛМАА: Вирус илрээгүй хүмүүсийг ХӨСҮТ-д хэвтүүлнэ гэж байхгүй

2021-01-19,   790

Өнөөдөр арван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүний дараагаар ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас дараах асуултад хариулт авлаа.

-“Мөнгөн гүүр эмнэлгийн лаборант иргэн ГКороавирусийн халдваргүй байхад халдвартай хэмээн буруу оношилсон. Мөн надаас гадна манай байрны нэг иргэнийг надтай адилхан буруу оношилсон нь тогтоогдсонхэмээн манай редакцид хандаж, ярилцлага өгсөн. Яагаад ийм зүйл болсон юм бэ?  

-“Мөнгөн гүүр” эмнэлгийн лаборант болон түүний амьдардаг байрнаас дөрвөн тохиолдол батлагдсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус иргэдээс шинжилгээ авсан. Тухайн үед авсан шинжилгээнээс вирус илэрсэн учраас ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа. Вирус илрээгүй хүмүүсийг ХӨСҮТ-д хэвтүүлнэ гэж байхгүй. Эмчилгээ хийж байгаа учраас дараагийн шинжилгээнд вирус илрэхгүй байж болно. Одоогийн байдлаар тухайн иргэний биеийн байдал маш сайн байгаа.

-Ойрын хавьтлуудаас тусгаарлах байрны төлбөр  авч байгаа юу?

-Халдварт өвчний хавьтал болсон хүмүүсээс тусгаарлалтын зардал авахгүй. Ойрын хавьтлын иргэдийн тусгаарлах байрны зардлыг улсаас гаргаж байгаа.

 


А.АМБАСЭЛМАА: Вирус илрээгүй хүмүүсийг ХӨСҮТ-д хэвтүүлнэ гэж байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188