Анх Их Британид илэрсэн коронавирусийн шинэ мутациар халдварласан гурван тохиолдол Японд бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Гэвч тус улсын Шизүока мужид амьдардаг вирусийн шинэ мутациар халдварласан гурван иргэн Их Британид зорчоогүй талаар албаны эх сурвалж баталж байна.
Үүнтэй холбогдуулан тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга Вакита Такажи “Коронавирусийн шинэ мутациар халдварласан иргэдийн хавьтлуудыг тогтоож байгаа. Шинэ хувилбараар халдварласан гурван иргэн Их Британид зорчоогүй. Харин вирусийн шинэ мутаци улс даяар хэдий нь тархсан байж болзошгүй” хэмээн мэдээлсэн юм.
Өнгөрсөн даваа гарагийн байдлаар Япон Улсад VUI202012/01 хэмээн нэрлэсэн коронавирусийн шинэ мутациар өвчилсөн 45 тохиолдол бүртгэгджээ.
Коронавирусийн шинэ мутаци Япон даяар тархсан байж болзошгүй гэв |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |