• Өнөөдөр 2024-03-29

А.АМБАСЭЛМАА: Улаанбаатар хотын хаанаас ч халдвар авах эрсдэлтэй

2021-01-18,   702

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр “Монос” эмийн сангийн батлагдсан тохиолдлын дөрөв, БЗД-ийн ТҮК-ийн ажилчдын ойрын хавьтлын гурав, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хоёр, нийт есөн хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн.Үүний дараагаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Улсын хэмжээнд нийт хэдэн тусгаарлах байр үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Улсын хэмжээнд 20 гаруй ажиглан тусгаарлах байранд иргэдийг тусгаарлаж байгаа. Ойрын хавьтлуудыг тусгаарлах байранд тусгаарлаж, гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарсан тохиолдолд гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Одоогоор 800 гаруй хүн тусгаарлах байранд байна.

-УНТЭ-ээр үйлчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэн. Тус эмнэлэгт шинэ голомт үүссэн гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээр сарын 16-ны шөнө УНТЭ-д үзүүлэхээр ирсэн хүний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан. Ийм учраас ХӨСҮТ-д PCR шинжилгээг маш яаралтай хийж, хариуг баталгаажуулсан. Халдвар илэрсэн хүний биеийн байдал маш хүнд байсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. УНТЭ тухайн хүнийг тусгай өрөөнд тусгаарлаж, халдвар хамгаалалын дэглэмийг маш сайн барьж үйлчилсэн. Шаардлагатай ариутгал, халдваргүйжилтийг цаг алдалгүй хийсэн учраас голомт гэж ойлгож болохгүй. Улаанбаатар хот өөрөө голомт учраас шинэ, хуучин голомт гэж ярихгүй. Хэн ч, хаанаас ч халдвар авах эрсдэлтэй бүс болсон.Энд, тэндгүй том голомтууд гарч, ойрын болон дам хавьтлын хэдэн мянган хүн байна.

-Эдгэрсэн хүмүүсийн биед ямар тохиолдолд эсрэг биет үүсэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Эдгэрсэн хүмүүс дахин халдвар авахгүй гэсэн баталгааг хэлэхэд эрт байна. Дэлхий олон оронд эдгэрээд гарсан иргэд халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ манай улсад одоогийн байдлаар эдгэрсэн хүмүүс халдвар аваагүй. Эдгэрээд гарсан иргэдийн 40-60 хувьд нь биед нь эсрэг биет үүсэж байгаа. Зарим хүнд дархлаа үүсэхгүй тохиолдол ч байна. Насны байдал, өвчлөлийн хүнд, хөнгөнөөс шалтгаална.

 


А.АМБАСЭЛМАА: Улаанбаатар хотын хаанаас ч халдвар авах эрсдэлтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188