• Өнөөдөр 2024-04-26

Баянзүрх дүүргийн ЕС, 17 дугаар хорооны 50 иргэн коронавирусийн халдвар авчээ

2021-01-17,   2912

Баянзүрх дүүргийн  17 дугаар хорооны ажилтнуудаас халдвар илэрч, тус хорооны нутаг  дэвсгэрт нэгдүгээр сарын 14-16-ныг дуустал хэсэгчилсэн хөл хорио тогтоосон билээ. Хөл хорионы хугацаанд тус хорооны 18-аас дээш насны 5231 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Ингэхэд 50 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны голомтоос үүдэлтэйгээр тус дүүргийн есдүгээр хороонд халдвар илэрсэн байна. Батлагдсан 50 тохиолдлын 32 нь 17 дугаар хорооны иргэд бол үлсэн 18 нь есдүгээр хорооны оршин суугчид аж.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс


Баянзүрх дүүргийн ЕС, 17 дугаар хорооны 50 иргэн коронавирусийн халдвар авчээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188