Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой болжээ. Шинэ лабораторийн бэлэн байдал хангагдсан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчинг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БГДЭМТ-ийн дарга З.Балдандугар, УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг болон холбогдох албаныхан БГДЭМТ-ийн Эмүжин эмнэлэгт ажиллалаа.
ЭМЯ, НЭМГ-аас чиглэл өгсний дагуу тус эмнэлэг нь шинэ молекул биологийн лабораторийг тохижуулж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу шаардлагатай орчинг бүрдүүлжээ. Тодорхой хугацаанд туршилтын шинжилгээнүүд хийж, аппарат, тоног төхөөрөмжөө жигдрүүлэх аж.
| Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээний лабораторитой боллоо |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |