• Өнөөдөр 2024-04-25

УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ

2021-01-17,   1228

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа нэгдүгээр сарын 16-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймагт нийтдээ 15300 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд дөрөв нь тусгаарлалт байсан иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Харин үлдсэн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-нд хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс халдвар илэрчээ. Энэ талаар тэрбээр “УНТЭ уг өвчтнийг хүлээн авч, шинжилгээ хийсэн. Биеийн байдал нь маш хүнд байна. Одоогийн байдлаар тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ” гэв.

 


УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байсан иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188