• Өнөөдөр 2024-04-24

Таван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1517 боллоо

2021-01-17,   593

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгч байна. Өчигдрийн 11:00 цагийн байдлаар 18487 иргэнд шинжилгээ хийснээс 21 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.

Харин өнөөдрийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа “Нэгдүгээр сарын 16-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Дорнод аймагт нийтдээ 15300 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд дөрөв нь тусгаарлалт байсан иргэдийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Харин үлдсэн нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэн бөгөөд халдвар илэрч, тусгаарлалтад аваад байна. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 690, Монгол Улсын хэмжээнд 1517 боллоо. Үүнээс 947 нь эдгэрч,  биеийн байдал маш хүнд хоёр, хүнд дөрөв, хүндэвтэр 41, хөнгөн 512 хүн эмчлүүлж байна” гэлээ.

 


Таван хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1517 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188