Нийт хүн амын тоогоороо дэлхийд хоёрт жагсдаг Энэтхэг Улс өнөөдрөөс иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлэлээ. Тухайлбал, Их Британийн Оксфордын их сургуулийн “AstraZenece” болон эх орондоо үйлдвэрлэсэн “Bharat Biotech” вакциныг хэрэглэх юм.
Энэтхэг Улсын Ерөнхий сайд Наренда Моди дээрх хоёр вакциныг үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулж, эхний ээлжид халдварын аюултай бүсэд ажиллаж буй 30 сая гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад вакцины тунг тарихаар болжээ. Тус улс өнөөдрийн дотор 300 мянган хүнд эхний тунг тарьж, дуусгахаар төлөвлөөд байгаа юм.
Энэтхэг Улс вакцинжуулалтаа эхлүүлэв |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |