Он гарснаас хойш 14 хоногийн хугацаанд АНУ-ын 38 мянга гаруй иргэн коронавирусийн улмаас нас баржээ. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Ойрын 21 хоногт 92 мянга орчим хүн коронавирусийн халдвараар нас барж болзошгүй төлөвтэй байна” хэмээсэн юм.
“Ковид-19”-ийн цар тахал АНУ-ын дундаж наслалтад хүчтэй нөлөөлж, өнгөрсөн оны дундаж наслалт 2019 оныхоос буурч, 77.48 жил болсон аж. Үндэсний шинжлэх ухааны академийн мэдээлснээр “Энэ жилд дундаж наслалт өнгөрсөн оныхоос ч илүү буурах шинжтэй байна” хэмээсэн юм.
АНУ-д 21 хоногийн хугацаанд 92 мянган иргэн нас барж болзошгүй |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |