• Өнөөдөр 2024-05-18

Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд халдвар илэрчээ

2021-01-15,   537

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариуллаа.

-Эдгэрээд гарсан иргэдэд шинж тэмдэг илэрч байна уу. Биеийн байдлыг нь хянаж байгаа юу?

-Дэлхий дахинд халдвар авсан иргэдийн 20-30 хувьд нь шинж тэмдэг илэрч байгаа. Мөн манай оронд ч ялгаагүй эдгэрээд гарсан 2-3 хүнд ядрах, нойр хулжих, нойр хүрэх, сэтгэл гутралд орж, хямралд орох, амархан гомдох, хумс хугарах, үс унах шинж тэмдэг илэрсэн. Мэргэжлийн эмчид хандаж, агаар салхинд гарахад энэ бүгд арилж, хэвийн байдалд шилжиж байгаа.

-Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны халдварын эх үүсвэрийг тогтоосон уу?

-Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, оршуулгын ажилд оролцсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн жолоочийн гэр бүлийн хүмүүс өвчилсөн. Урт гинжин холбоотойгоор тус хороонд халдвар илэрсэн. Хоёр ч батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас улбаатайгаар халдвар илэрч, голомтлон тархаж байна. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны халдвараас үүдэлтэйгээр тус хорооны есдүгээр хороонд халдвар илэрсэн.

 

 


Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188