Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар хариуллаа.
-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд дахин шинэ голомт үүссэн үү?
-Баянзүрх дүүргийн 3-4 өрхийн гэр бүлийн гишүүд халдвар авсан нь тогтоогдсон. Тус хорооны голомтод 31 хүн халдвар авсан нь батлагдаад байна. Улаанбаатар хот өөрөө коронавирусийн голомт учраас хаанаас ч халдвартай хүн гарч ирж мэднэ. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвар илэрсэн даруйд 24-48 цагийн хугацаанд ойрын хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа. Ойрын хавьтлуудын 95 хувь нь, II хавьтагчийн 3-4 хувь нь халдвар авсан нь батлагдаад байна. Хавьтлуудаа зөв олж тогтоож байгаа учраас халдвар илрүүлээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллага сайн ажиллаж байгаа. Улсын хэмжээнд ойрын хавьтал 1061, хоёрдогч хавьтал 2567 хүн байна.
-Халдвартай иргэн төрийн тусгай эмнэлгээр үйлчлүүлсэн гэсэн. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамруулж, тусгаарласан уу?
-Олон нийтийн газарт халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд ариутгал, халдваргүйжилт хийж байгаа.
-Тусгаарлах байрнаас халдвар дахин илрэхгүй гэсэн баталгаа байна уу?
-Тусгаарлах байрны эрүүл ахуйн байдлыг сайжруулах талаар УОК-ын шуурхай штаб, ЭМЯ болон холбогдох албаныхан ажиллаж байна. Нэг хүн-нэг өрөө гэсэн зарчмаар иргэдийг байрлуулж байгаа. Гэхдээ нэг гэр бүлийн иргэдийг хамт тусгаарлана. Тусгаарлах байрны хяналт, халдварын аюулгүй байдал сайжирсан.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны голомтод 31 хүн халдвар авчээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |