• Өнөөдөр 2024-05-15

Норвегд коронавирусийн вакцин хийлгэсэн 23 хүн нас барав

2021-01-15,   908

        Норвегийн Эмийн агентлаг дахин коронавирусийн эсрэг вакцин тариулсан 23 хүн барсан тухай мэдээллээ. Тухайлбал, нас барсан 23 хүн АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй “Pfizer” вакцины тунг тариулсан 80-аас дээш насны эмзэг бүлгийн иргэд байжээ. Өнгөрсөн долоо хоногт ч мөн вакцинжуулалтад хамрагдсан Өндөр настны асрамжийн газрын хоёр өвчтөн нас барсан юм.

       Тус улсын Эмийн агентлагийн мэдээлснээр “Эмзэг бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулахад дархлаа султай өндөр настнууд вакцин тариулсны дараах ердийн сөрөг нөлөөг бие нь дийлээгүй. Норвег Улс 25 мянган иргэнээ вакцинжуулалтад хамруулахад 25 хүн нас барлаа. Цаашид өндөр настнуудын вакцинжуулалтад өөрчлөлт оруулна” хэмээсэн юм.

 


Норвегд коронавирусийн вакцин хийлгэсэн 23 хүн нас барав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188