• Өнөөдөр 2024-04-26

Д.НАРАНГЭРЭЛ: 46 оронд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн

2021-01-14,   456

Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар ихсэж байгаа нь Их Британид гарсан шинэ мутаци хувилбарын халдварлах чадвар 70 хувиар өндөр байгаатай холбоотой хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр “Дэлхийн дахинд 46 оронд коронавирусийн эсрэг вакцинжуулалт хийж эхлээд байна. Дэлхий дахинд нийт 232 вакцинд хөгжүүлэлт хийсэн бөгөөд эмнэл зүйн шатанд 172 вакцин орж, үүнээс 60 вакцин эмнэлзүйн туршилтаа давж гарсан. Үүнд “Бионтек” компанийн Пфизерийн вакцинд ДЭМБ хэрэглэх зөвшөөрөл өгсөн. Түүнчлэн “АстраЗенека”, “Модерна” вакцинууд  ДЭМБ бүртгүүлэхээр саналаа өглөө. Эдгээр вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа.

Харин ОХУ, БНХАУ зэрэг улс өөрсдийн вакциныг өргөн хүрээгээр хэрэглэж байна. ОХУ-ын Гималай студид бүтээсэн “Спутник V” вакцин, БНХАУ-ын “Синовак”, “Синофарм” зэрэг вакциныг өөрийн оронд болон бусад оронд хэрэглэж байна. Канад, АНУ, Их Британи, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн, Беларусь зэрэг улс иргэдээ хамгийн ихээр вакцинд хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 46 улсад 26 сая тунг дархлаажуулалтад хэрэглэж эхлээд буй. Дэлхийн хүн амын 60-70 хувьд нь вакцинжуулалт явагдсанаар коронавирусийн тархалтад өөрчлөлт орох боломжтой бөгөөд хэдий вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зайгаа барьж, амны хаалтаа зүүж, гараа сайтар савандаж угааж байх хэрэгтэй. Энэ гурван аргыг вакцинжуулалттай цуг хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Ялангуяа 2021 оныг хүн хоорондын зай барих он болгоно гэдгийг ДЭМБ хэлж байна” гэлээ.

 


Д.НАРАНГЭРЭЛ: 46 оронд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188