• Өнөөдөр 2024-04-30

ЭМЯ: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан

2021-01-14,   460

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан цахилгаан станц”-ын ойролцоо халдвар хамгаалалтын баг ажилласан байна. Энэ хороонд халдвар илэрсэн үү?

-Тус хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан. Одоогийн байдлаар PCR шинжилгээний хариу гараагүй байна.

-Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн иргэдэд дахин шинж тэмдэг илэрч байгаа юу. Эдгэрсэн иргэдийг хэрхэн ажиглаж байгаа вэ?  

-“Ковид-19” халдвар авсан иргэдэд эдгэрсний дараа шинж тэмдэг илэрч байгаа талаар дэлхийн олон орон судалж байгаа. БНХАУ-ын Ухань хотын 1700 гаруй иргэнийг хамруулсан судалгаагаар зургаан сарын хугацаанд өвчтний үс унах, ядрах, булчин сулрах, зүрх дэлсэх, нойронд муу болох зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Хүнд хэлбэрээр өвдсөн иргэдэд энэ шинж тэмдгүүд илэрч, зовиурлаж байна. Мөн 60-аас дээш насныханд ой санамжаа алдах зэрэг шинжүүд давамгайлж байна.

 


ЭМЯ: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188