Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн халдвартын тасгаас 16 хүн эдгэрч, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалганы албаны дарга А.Амбасэлмаа “Одоогийн байдлаар ХӨСҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт 550 хүн эмчлүүлж байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 1679 болсноос 925 хүн эдгэрээд байна. Өнөөдөр ХӨСҮТ-ийн халдвартын тасгаас 16 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ” гэлээ.
16 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлэг рүү шилжжээ |
|