• Өнөөдөр 2024-04-30

Афгинастан Улсаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрчээ

2021-01-14,   676

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс болох долоон хүнээс, “Ачтан-Элит клиник” эмнэлгийн хавьтлуудаас хоёр хүнээс халдвар илэрсэн. Түүнчлэн Афгинастан Улсаас ирсэн энхийг сахиулагчийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Манай улсын 160 орчим энхийг сахиулагчид эх орондоо ирээд байгаа билээ. Үүнээс нийт хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдаад байна. Мөн маргааш 70-80 энхийг сахиулагч эх орондоо ирэх аж.  

 


Афгинастан Улсаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188