• Өнөөдөр 2024-04-30

А.АМБАСЭЛМАА: Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны долоон иргэнээс халдвар илэрсэн

2021-01-14,   552

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгч байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 15899 хүнээс коронавирусийн шинжилгээ авахад 10 хүнээс халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүс болох долоон хүнээс халдвар илэрсэн. Мөн “Ачтан-Элит клиник” эмнэлгийн хавьтлуудаас хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Түүнчлэн Афгинастан Улсаас ирсэн энхийг сахиулагчийн давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 652 боллоо. Бусад аймагт 24 цагийн хугацаанд халдвар илрээгүй” гэлээ.

 


А.АМБАСЭЛМАА: Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны долоон иргэнээс халдвар илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188