• Өнөөдөр 2024-04-30

Д.НАРАНГЭРЭЛ: 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-01-14,   651

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өгч байна. Өчигдрийн 11:00 цагийн байдлаар 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ.

Харин өнөөдрийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл “ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан, Орхон, Дорнод аймагт шинжилгээ хийхэд 10 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Улаанбаатар хотын идэвхтэй голомтуудаас халдвар илэрсэн. Манай улсад батлагдсан тохиолдол 1679 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрч, 559 хүн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар маш хүнд нэг, хүнд 12, хүндэвтэр 87, хөнгөн 459 хүн эмчлүүлж байгаа. Нийт батлагдсан 1479 тохиолдлын 410 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна” гэлээ.

Мөн тэрбээр "Монгол Улсын нийт хүн амын 21 хувь нь коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд эрүүл мэндийн байгууллагын 2300 ажилтан шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан" гэв

 


Д.НАРАНГЭРЭЛ: 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188