• Өнөөдөр 2024-04-30

Манай улс “Pfizer” вакциныг сонгож, ДЭМБ руу хүсэлтээ явуулжээ

2021-01-11,   854

Манай улс Ковид-19 цар тахлын вакцин авах хүсэлтээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнөөдөр албан ёсоор илгээлээ. Ингэснээр Ковид-19 цар тахлын вакцин манай улсад удахгүй орж ирэх юм байна. Холбогдох хууль журмынхаа хүрээнд манай улс Ковид-19-ын вакцинуудаас Pfizer, AstraZeneca, Moderna вакциныг улсынхаа эмийн жагсаалтандаа бүртгэж авсан. Дээрх гурван төрлийн вакцинаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Pfizer” вакциныг бүртгэж авсан. Тэгвэл манай улс дээрхи вакциныг хүлээн авахад бэлэн гэдэг хүсэлтээ илгээсэн байна. Уг вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд вакцин оруулж ирэхээр бэлтгэж байгаа юм.

 


Манай улс “Pfizer” вакциныг сонгож, ДЭМБ руу хүсэлтээ явуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188