“Handy UV emitter” хэмээн нэрлэсэн коронавирусийг 30 секундэд устгах чадалтай төхөөрөмжийг Япон Улсын “Nichia” компани бүтээсэн тухай тус улсын Токушима мужийн орон нутгийн хэвлэлүүд зарлажээ. Уг төхөөрөмж нь өөрөөсөө 280 нанометр хэт ягаан туяа цацруулж, 70 милливатт оптик хүч ялгаруулдаг бөгөөд туршилтын дүнгээр 30 секундын дотор коронавирусийг 99.9 хувь устгаж байгааг нотолсон байна.
“Nichia” компанийн зүгээс коронавирусийг 30 секундэд устгах “шидтэй” уг төхөөрөмжөөсөө Токушима мужийн захиргаанд 20 ширхэг, мужийн их сургуульд 30 ширхгийг хандивласан байна. Тус компани нь төхөөрөмжийг хөгжүүлж, илүү олон хувиар үйлдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Япон Улс коронавирусийг 30 секундэд устгадаг төхөөрөмж бүтээжээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |