• Өнөөдөр 2024-04-30

Хөл хориог чангатгах, эсвэл бууруулах ТАВАН үндэслэл

2021-01-11,   935

Нийслэлд бэлэн байдлын зэрэглэлийг өнөөдрөөс бууруулж, 18 чиглэлийн байгууллагаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон. Тэгвэл Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийх үеэрээ хөл хориог чангатгах, бууруулах таван  үндэслэлийг нэрлэлээ. Тодруулбал,

  1. Өдөрт илэрч байгаа шинэ тохиолдлын тоо 
  2. Өдөрт бүртгэгдэж байгаа шинэ голомтын тоо байгаа.  
  3. Халдварлуулах түвшин (нэг хүнээс халдвар тархаж байгаа үзүүлэлт)
  4. 10 мянган хүн амд ногдох халдвартай хүний тоо
  5. Лабораторийн шинжилгээний хувь зэргийг харгалзан хөл хориог цаашид хэрхэх талаар шийдвэрлэх юм байна. Мөн өнгөрсөн хугацаанд дээрх үзүүлэлтийг харгалзан мэргэжлийн байгууллагууд шийдвэр гаргасан  гэдгийг онцолсон.  Тухайлбал, БЗД-ийн эмнэлгийн голомт гарч байх үед халдварлуулах түвшин 14 хувьд хүрч байсан бол өнөөдөр 1.1 хувь болтлоо буурсан хэмээн мэдээлсэн юм.

Хөл хориог чангатгах, эсвэл бууруулах ТАВАН үндэслэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188