Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарын тохиолдол ОХУ-д бүртгэгдсэн байна. VUI202012/01 хэмээн нэрлэсэн шинэ мутаци Их Британиас ОХУ руу зорчсон нэг иргэнээс илэрчээ. ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова “Өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эдгэрч байна” гэж мэдээлсэн юм.
ОХУ-д нийт коронавирусийн 3.4 сая тохиолдол илэрч, 61 мянган хүн нас бараад байна.
ОХУ-д коронавирусийн шинэ хувилбар бүртгэгджээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |