Шинэ он гарснаар коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Япон Улсын нийслэл Токио болон Чиба, Саитама, Канагава мужид онц байдал зарлалаа. Онц байдал өнөөдрөөс эхэлж, ирэх сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэх талаар тус улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүга мэдээлэв.
Нийслэл хот болон ойролцоох мужуудад зарласан онц байдлын үеэр
-Түргэн хоолны газруудын ажиллах цагийг хязгаарлах
-Ажилтнуудыг гэрээс нь ажиллуулах гарц, гаргалгаа гаргаж, ажлын байранд 30 хувийг ажиллуулах
-Оройн 20:00 цагаас хойш гадуур явахыг хориглох
-Спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээний тоог цөөлөх зэрэг арга хэмжээ авах юм.
Япон Улс онц байдал зарлалаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |