• Өнөөдөр 2024-04-29

Норвегд коронавирусийн эсрэг вакцин тариулсан хоёр хүн нас баржээ

2021-01-06,   787

       Норвег Улсад "Pfizer", "BioNTech" компанийн хамтран үйлдвэрлэж байгаа вакцины тунг тариулсныхаа дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ. Тус улс эмзэг бүлгийн иргэдээ эхний ээлжинд вакцинд хамруулж буй бөгөөд нас барсан хоёр хүн Өндөр настны асрамжийн газрын өвчтөнүүд байсан юм.

       Энэ талаар Норвег Улсын Эмийн агентлагийн захирал Штайнер Мадсен “Вакцин үхлийн шалтгаан болов уу, аль эсвэл вакцин хийсний дараах гэнэтийн тохиолдол байсан эсэхийг судлах хэрэгтэй. Коронавирусийн вакцинжуулалтад эхний ээлжинд эмзэг бүлгийн иргэдийг хамруулж байгаа учраас санамсаргүй тохиолдлоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байж болно” хэмээжээ.

       Нас баралтын шалтгааныг тус улсын Эмийн агентлаг болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

 


Норвегд коронавирусийн эсрэг вакцин тариулсан хоёр хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188