• Өнөөдөр 2024-04-29

БНХАУ коронавирусийн гарал үүслийг судлах ДЭМБ-ын судалгааны багт хориг тавьжээ

2021-01-06,   686

       Коронавирусийн гарал үүслийг судлахаар БНХАУ-ын Ухань хотыг зорьсон ДЭМБ-аас бүрдүүлсэн олон орны эрдэмтэн, шинжээчдийн багт тус улсын зүгээс хориг тавьсан байна.

       Шинжээчдийн багт тавьсан хоригийн талаар тус улсын эрх баригчид “Визийн бүрдүүлэлт хангалтгүй байсан” гэх тайлбар өгчээ. Үүнд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шинжээчдийн багийг тус улсын Ухань хотод дахин хөл тавих ёстойг анхааруулжээ.

       Харин шинжээчдийн багийн зүгээс коронавирусийн гарал үүслийг яаралтай олж, тогтоох нь вирусийн аюулаас зайлсхийхэд хэрэгтэй хэмээн үзсэн ч “Коронавирусийг анх БНХАУ лабораторид үүсгэсэн” гэх мэдээллийг няцааж, энэ талаар шалгалт, судалгаа явуулахгүй гэдгээ мэдээлэв.

 


БНХАУ коронавирусийн гарал үүслийг судлах ДЭМБ-ын судалгааны багт хориг тавьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188