• Өнөөдөр 2024-04-30

АНУ-д 33 секунд тутамд нэг хүн коронавирусээр амь эрсдэж байна

2021-01-05,   699

       АНУ шинэ оны эхний өдөр гэхэд 20 сая иргэнээ вакцинд хамруулна гэсэн ч тэрхүү амлалтдаа хүрэлгүй 2021 оныг угтлаа. Шинэ оны “Ковид-19”-тэй холбоотой албан ёсны эхний мэдээг Жон Хопкинсийн их сургуулиас хийсэн байна. Тус сургуулийнхан өнгөрсөн долоо хоногт АНУ-д нийт 2637 нас баралт бүртгэгдэж, дунджаар 33 секунд тутамд нэг иргэн коронавирусийн халдвараар нас барж байгаа талаар мэдээллээ.

       Өнгөрсөн сард цар тахалтай холбоотой нас баралтын тоо өндөр түвшинд хүрч, 77572 хүн амь эрсэджээ. Ялангуяа арванхоёрдугаар сарын 27-ноос энэ сарын 2 хүртэл вирусийн тархалт өндөр түвшинд хүрсэн бөгөөд цаашид ч халдварын тархалт, нас баралт нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид дурдаж байна.


АНУ-д 33 секунд тутамд нэг хүн коронавирусээр амь эрсдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188