БНСУ-д өнгөрсөн онд нийт төрөлтийн тоо 2019 оныхоос 10 хувиар буурч, 275800 хүүхэд мэндэлжээ. Харин эсрэгээрээ 307764 нас баралт бүртгэгдсэн нь Өмнөд Солонгос Улсад анх удаа төрөлтөөс илүү нас баралт бүртгэгдсэн тохиолдол боллоо. Үүнтэй холбогдуулан тус улсын Дотоод хэргийн яамнаас гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан суурь бодлогодоо өөрчлөлт хийхээр болжээ. Хүн амын бууралт улсад их хэмжээний ачаалал өгч, эдийн засагт нь шууд нөлөөлдөг талтай.
Иймээс Ерөнхийлөгч Мүн Жэ Ин төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 2022 оноос хойш төрсөн хүүхэд бүрд хоёр сая воны тэтгэмж, мөн хүүхэд нэг нас хүртэл сар бүр 300 мянган воны мөнгөн урамшуулал олгоно. Энэхүү урамшуулал 2025 оноос 500 мянган вон болж нэмэгдэх аж.
БНСУ-д анх удаа нас баралтын тоо төрөлтийг давлаа |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |