• Өнөөдөр 2024-05-13

Энэтхэгт коронавирусийн шинэ хувилбарын зургаан тохиолдол бүртгэгдлээ

2020-12-29,   639

       Их Британид илэрсэн коронавирусийн VUI202012/01 гэх шинэ мутацийн зургаан тохиолдол Энэтхэг Улсад бүртгэгджээ. Тодруулбал, Энэтхэг Улсад Их Британиас очсон зургаан иргэнд шинэ төрлийн коронавирусийн мутаци илэрсэн байна. Хүний биеийн эсэд халдах чадварыг нэмэгдүүлдэг шинэ төрлийн мутаци дэлгэрсэнтэй холбогдуулан Энэтхэг Улс өнгөрсөн долоо хоногт Их Британийн нислэгтээ хориг тавьсан. Улмаар коронавирусийн шинэ мутацийн халдвартай зургаан иргэнийг бусад өвчтөнөөс тусад нь тусгаарлаж буй талаар албаныхан мэдээлж байна. Мөн Энэтхэг Улсад коронавирусийн 10 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээр АНУ-ын дараах хамгийн том халдварын голомттой улс болоод байна.


Энэтхэгт коронавирусийн шинэ хувилбарын зургаан тохиолдол бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188