Их Британид дэлгэрсэн коронавирусийн шинэ хувилбарын тохиолдлууд Япон болон Францад илэрсэн байна. Тухайлбал, VUI202012/01 хэмээн нэрлэсэн хүний биеийн эсэд нөлөөлөх хурдыг нэмэгдүүлж буй коронавирусийн шинэ хувилбарын таван тохиолдол Япон Улсад, нэг тохиолдол Франц Улсад бүртгэгджээ. Тус улсуудад бүртгэгдсэн VUI202012/01 мутацийн халдвартай иргэд нь Их Британиас зорчиж, очсон иргэд байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан ОХУ Их Британиас ирсэн зорчигчдоо тусгаарлаж, хатуу хөл хорио тогтоогоод байна.
| Коронавирусийн шинэ хувилбар Япон болон Францад илэрчээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |