• Өнөөдөр 2024-05-03

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден коронавирусийн вакцинжуулалтад хамрагджээ

2020-12-22,   572

       АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден коронавирусийн эсрэг Модерна вакцины эхний тунг тариулж байгааг олон нийтийн хэрэгслээр шууд дамжуулалжээ. Тэрбээр шууд дамжуулалтын үеэр “Вакцины тухай санаа зовох шаардлагагүй. Тариулахад ямар ч асуудалгүй байх болно” хэмээсэн юм.

       Америкийн шинэ ерөнхийлөгч Жо Байден цагаан ордонд ирсэн эхний 100 өдрөө 100 сая иргэнийг вакцинжуулалтад хамруулах амлалт өгсөн билээ. АНУ Модерна компанийн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлснээс хойш өнөөдрийн хүртэл 500 мянга гаруй иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ. Тус улсад албан ёсоор коронавирусийн 18 сая гаруй тохиолдол, 319 мянга гаруй нас баралт бүртгэгдээд байна.

 


АНУ-ын шинэ төрийн тэргүүн Жо Байден коронавирусийн вакцинжуулалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188