• Өнөөдөр 2024-05-03

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн 141 өвчтөнийг тусгаарлах байр руу шилжүүллээ

2020-12-21,   762

       БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нийт 225 өвчтөнөөс 141-ийг нь тусгаарлах байр руу шилжүүлжээ. Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтлаас авбал зохих хавьтлуудаас шинжилгээ авч, 62 тохиолдлыг илрүүлсэн байна.

       Тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн 302 эмч, ажилтан, 225 өвчтөн, 93 сахиур, гэр бүлийн хавьтал бүхий 596 иргэнийг бүрэн шинжилгээнд хамруулсан бөгөөд давтан шинжилгээ хийх юм. Мөн БЗД-ийн 28 хорооны 20 цэгт тус дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баянмөнх мэдээллээ.


БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн 141 өвчтөнийг тусгаарлах байр руу шилжүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188